Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан музейн сан хөмрөгийн цуглуулгаас толилуулж байна.
Дэлгэрэнгүй“Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд МБШТ Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгч та бүхний оюуны мэлмийд хүртээж байна.
ДэлгэрэнгүйТус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй бөгөөд 50 ширхэг цутгуур, 4 ширхэг шавар ингэмэл, 3 ширхэг модон сийлбэр, 15 ширхэг танка зураг, 4 ширхэг барын дардас, 1 ширхэг хатгамалаас бүрдсэн нийт 79 бүтээл тавигдана.
ДэлгэрэнгүйУг үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын ”Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувиар сан хөмрөгөөс дэглэн үзүүлж байна.
ДэлгэрэнгүйОлон улсын музейн өдөрт зориулж буй ”Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн
ДэлгэрэнгүйМОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС үзэсгэлэн
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч та бүхэндээ Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэнг зохион байгуулж оюуны мэлмийд тань өргөн барьж байна.
ДэлгэрэнгүйЖил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны үзэсгэлэнгээ XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэх гэж байна.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улиралын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна. Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа юм.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй "Арван хангал" цуврал үзэсгэлэн-5 "ДОГШИДЫН АВРАЛ" үзэсгэлэн 2017.05.18-06.18-ны хооронд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг үзэгч түмнийхээ мэлмийг мялаан золгож байна.
ДэлгэрэнгүйМонголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна.
ДэлгэрэнгүйГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.
Дэлгэрэнгүй