“БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭХ УРЛАГТ: МУЗЕЙН ҮНЭТ ЦУГЛУУЛГААС” ҮЗЭСГЭЛЭН
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭХ УРЛАГТ” үзэсгэлэнг 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Үе үеийн уран бүтээлчдийн оюуны бүтээл, хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийн илэрхийлэл бүсгүй хүнийг дүрсэлсэн бүтээлүүдэд тусгалаа олсныг тольдож болно. Үзэсгэлэнд дэлгэгдэж буй хосгүй үнэт, үнэт, дахин давтагдашгүй онцлог бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соёлын өв, урлагийн түүхийг сурталчлан дэлгэрүүлж олон нийтэд таниулахад оршино.
Музейд хадгалагдаж буй чулуугаар урласан хамгийн жижиг хэмжээтэй /1.2х0.4/ Нархажид, ур урлалын төгс илэрхийлэл болсон дара эхийн дүрүүд тэргүүтэй эмэгтэй дүртэй бурхад, эртний үеийн хатдаас эхлээд эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрхийг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээж туурвисан 100 гаруй бүтээлийг эрдэнэсийн их сангаас дэлгэн толилуулж байна. Та бүхнийг удахгүй нээлтээ хийх энэхүү тусгай үзэсгэлэнд урьж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2024.03.01-ний 14:00 цагт
Хугацаа: 2024.03.01 - 2024.03.10 дуустал
Цагийн хуваарь: Да-Ба: 09:00-16:30 тасалбар 5000₮
Бямба, Ням: 10:00-16:30.