2023.05.18 - 2023.06.02  ”МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН /ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ/

2023 онд “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриан дор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь нийгмийн тогтвортой хөгжилд хэрхэн, яаж нөлөөлөх, олон нийтийн соёлын боловсролд хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг дэмжин орон нутгийн иргэд рүү чиглэсэн ажлыг тун удахгүй зохион байгуулах гэж байна. 

Олон улсын музейн өдөрт зориулж ”Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорум музейд монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 18-аас 2023 оны 6 дугаар сарын 2-ыг хүртэл хэсэгхэн  хугацаанд аялуулах гэж байна. 

Иргэд та бүхэн Хархорум музейгээр зочилж ”Монголын нэг өдөр” бүтээлтэй танилцаж нэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй.