card
Ном Ном

Урлахуй Шүтэхүй Гэгээрэхүй

50,000

Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтарсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерей дээр зохион байгуулсан билээ. Шүтээн зураг нь Монголчуудын дунд шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэгдэж, эрт дээр үеэс хөгжсөөр ирсэн бурхан дүрслэлийн урлаг нь дэлхий дахинаа ТАНКА хэмээх нэрээр алдаршжээ. Үзэсгэлэнд Эрдэнэ зуу музейгээс 18-р зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Чойжин ламын сүм музейгээс Арван хангал бурхад, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд, XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэглэн үзүүлж байгаар онцлог юм. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн хамгийн жижиг 10см хэмжээтэйгээс 300 см өндөр шүтээн зургуудаас бүрдсэн 200 гаруй шүтээн зургуудыг агуулсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” номыг хэвлэн нийтийн хүртээл болгож байна

Та худалдаж авахыг хүсвэл музейн дэлгүүрээс худалдан авах боломжтой. 

Утас: 976-11-323986, 976-11-326060, 976-11-326061


Хүсэлт илгээх