БАУХАУС 100: ХЭВ МАЯГ ЭВДЭГЧ УРЛАГИЙН ДЭГ СУРГУУЛЬ

Аня Писке

2017.03.24

Германы урлаг судлаач Аня Писке энэ удаа "Баухаус 100 жил: ХЭВ МАЯГ ЭВДЭГЧ УРЛАГИЙН ДЭГ СУРГУУЛЬ " сэдвээр лекц хэлэлцүүлэг хийнэ. 

2019 онд Баухаус-ын 100 жилийн ой тохиож байна. Герман улсын жижиг хот болох Веймарт энэхүү  дүрслэх урлагийн дэг анхлан үүссэн түүхтэй, асар хурдтайгаар шинэ үзэл газар авч бүтээлийн санаа сэдэл болоод дизайн, архитектор, дүрслэх урлаг өөрчлөгдөж байв.  Эхэн үедээ нийгэм хүн хоорондын харилцааг урлаг хэмээгч нэгтгэж байлаа. Сүүл үедээ урлаг ба технологийн харилцан нөлөөлөл нь орчин үеийн ойлголт болоод байна. Баухаус нь бидэнд орчин үеийн дизайн, архитектор, орчин үеийн урлагийг ойлгоход дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.