ӨРНИЙН УРЛАГ ДАХЬ БУКОЛИК, МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ БОЛОН МОНГОЛД ХИЙСЭН ИЖИЛ ТӨСТЭЙ АЖИГЛАЛТУУД

Жон Ван Сикл

2019.07.03

ДУМ-н зүгээс зохион байгуулдаг Урлагийг ойлгох нь цуврал лекцийн дараагийн зочноор Доктор Жон Ван Сикл уригдан оролцож байгаа бөгөөд "Өрнийн урлаг дахь буколик, мал аж ахуйн эдийн засаг болон Монголд хийсэн ижил төстэй ажиглалтууд" сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина.

Лекц англи хэл дээр зохион байгуулагдана

Хэзээ: 2019 оны 7-р сарын 3-ны өдөр

Хаана: Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд.

Доктор Жон Ван Сикл нь Бруклин Коллежийн хүндэт профессор бөгөөд Классик судлал буюу Эртний Грек, Ромын соёл, хэл, түүх болон мал аж ахуйн уламжлал судлаач билээ.

Боловсрол:

Ph.D., Harvard University - 1966 (Classical Philology)

M. A., University of Illinois - 1959 (Greek)

A.B., Harvard College - 1958 (Litteris latinis)

Судалгааны чиглэл: Классик судлал (Эртний Грек, Ром), Мал аж ахуйн уламжлал