Олон улсын музейн өдрийн хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс "СОЁЛЫН ӨВИЙН ТҮҮХЭН ЭЭДРЭЭ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ" эрдэм шинжилгээний бага хурлыг 2017.05.19-ны өдөр зохион байгуулах гэж байна. Соёлын өв, Дүрслэх урлагийг дээдлэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын хөтөлбөр:
09:00-09:10 Хурлын бүртгэл
ХУРЛЫН НЭЭЛТ
09:10-09:20
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал хатагтай У.САРАНТУЯА
- БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга ноён Н.БОЛД
ХУРАЛДААН
Хуралдааны дарга: Г.ЭНХБАТ (Соёлын өвийн төьийн захирал)
- 09:20-09:30: "Соёлын өвийг хамгаалахад ахмад үеийнхний зүтгэл, гавъяаг нэхэн дурсахуй" Д.ЦЭДМАА (ICOM-Монгол дахь үндэсний хорооны тэргүүн)
- 09:30-09:40: "Үйлдвэрлэн бүтээгчдийн хоршоолол (Мартагдсан түүх)" Д.БУМАА Доктор Ph.D (Монголын Үндэсний музей)
- 09:40-09:50: "Археологийн дурсгалт газар ба соёлын өвийг арчлан хамгаалах зарим асуудалд" У.ЭРДЭНЭБАТ Доктор Ph.D (Монгол улсын их сургууль)
- 09:50-10:00: "Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, ирээдүйн төлөвийн асуудалд" Ч.БАЯРБАТ (Цагдаагийн ерөнхий газар)
- 10:00-10:10: "Музейд хадгалагдаж буй Дүйнхорын хот мандалын судалгаанд" Т.ЭНХЖАРГАЛ (Дүрслэх урлагийн музей)
- 10:10-10:20: "Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сурталчилгаанд музейн гүйцэтгэх үүрэг" А.ЯНЖИВ Доктор Ph.D (Уран зургийн галерейн захирал)
- 10:20-10:30: "Соёлын өвийн үнэ цэнэ, ач холбогдол /Гандантэгчэнлин хийдийн жишээн дээр/" н.ГАНХУЯГ (Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд)
- 10:30-10:40: "Лагшингийн шүтээн урлалын цаашдынтөлөв" Д.ТУЛГА (Монголын Бурхан шашны дээд сургууль)
- 10:40-11:00: "Соёлын өвийн сүйтгэл ба түүхэн дурсамжаас" Ахмад сэтгүүлч Г.ЖАМЬЯН (МУСГЗ)
- 11:00-11:20: ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА (дурсгалын зураг авхуулах)
- 11:20-11:30: "Монгол ардын дууны өв сангийн хомсдолд нөлөөлсөн хүчин зүйлс" А.АЛИМАА Доктор Ph.D (Хэл зохиолын хүрээлэн)
- 11:30-11:40: "Монголын соёлын биет өвд холбогдох хоёр баримтын тухайд" Д.МЭНДСАЙХАН Доктор Ph.D, Э.ДҮҮРИЙМАА (Соёл урлаг судлалын хүрээлэн)
- 11:40-11:50: "Үндэсний баримтат өвийн шалгуурууд Х.ТҮМЭНБАЯР (Үндэсний номын сан)
- 11:50-12:00: "Биет бус соёлын өвүүд ардын урлагийн үндэс суурь болох нь" Л.ХЭРЛЭН Доктор Ph.D (Монгол улсын их сургууль)
- 12:00-12:10: "Алтай Урианхайн Баруун Амбаны (Дархан бэйсийн) хошууны нутаг дахь XX зууны тод үсгийн хэрэглээний уламжлал, түүний дурсгал" ОЭДРЭЙ СРБА (Чех улс)
- 12:10-12:20: "Улаанбаатар хотод буй түүх соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал" З.ОЮУНБИЛЭГ Доктор Ph.D (Шинжлэх ухаан технологын их сургууль)
- 12.20-12:30: "Хайстай лавиран ордны хадгалалтын байдал, тулгамдаж буй асуудал" Ц.ГҮНЧИН-ИШ (Богд хааны ордон музей)
- 12:30-12:40: "Зураач Балганы “Их хүрээ” хэмээх зургийн ач холбогдол, үнэ цэнийг шинээр авч үзэхүй" Г.ОЧБАЯР (Улаанбаатар хотын музей)
- 12:40-13:00: ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
- 13:00-13:10: ХУРЛЫН ХААЛТ- "ДОГШИДЫН АВРАЛ" үзэсгэлэн үзэж танилцах
- ҮДИЙН ЦАЙ-Дүрслэх урлагийн музейн танхимд