УРАН БҮТЭЭЛЧ Б.БЯМБАЦЭРЭН, Г.ГАНЧИМЭГ, М.ЗАЯА НАРЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

Энэхүү үзэсгэлэн нь УРАН ЗУРАГ, ХҮҮХЭЛДЭЙН УРЛАГ, ДИЖИТАЛ АРТ гэсэн дүрслэх урлагийн гурван өөр арга ажиллагаанаас бүтэж байгаагаараа онцлогтой юм.

Уран бүтээлч хүн бодлоос чанадад төсөөллийн хүчээр , төсөөллийн эрх чөлөөгөөр аялан уран бүтээлээ туурвидаг. Тэгвэл уг уран бүтээлчид өөр өөрсдийн ертөнцөөр дамжуулан байгальд орших нууцлаг гоо үзэсгэлэн болон хүн байгалийн харилцаа холбоо өөрийн дотоод мэдрэмжээ уран яруугаар дүрсэлсэн зургууд болон донжтой чамин хэлбэр бүхий хүүхэлдэйн урлалаар дамжуулсан уран бүтээлүүд уг үзэсгэлэнд дэлгэжээ.

Эдгээр гурван уран бүтээлчийн ертөнцөөр үзэгч та аялан өөрийн дотоод мэдрэмж, оюун санаагаа хөглөн дүрслэх урлагийн ертөнцийг мэдрээрэй.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хугацаанд хөрөг, таталбар зургийн эвентүүд болон зургийн сургалтууд тус тус зохион байгуулагдана.

* Үзэсгэлэнгийн нээлт: 2025 оны 04 сарын 01-ний 15:00 цагт.

- Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

-Хугацаа: 2025.04.01-04.09 ны хооронд дэлгэгдэнэ.