Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэн нь олон улсын хэмжээний уран бүтээлч Рену Кумар буюу уран бүтээлийн нэрээр RK-ийн уран бүтээлийг танилцуулах зорилготой юм.
Уран бүтээлч RK нь арав гаруй жил мэргэжлийн уран бүтээлчээр бүтээл туурвиж байгаа бөгөөд уран бүтээлийнхээ эхэн үед хүний дотоод сэтгэл хөдлөл, илэрхийллийг тусгаж байсан бол цаг хугацааны эрхээр түүний бүтээлүүд хүний сэтгэл хөдлөлийн агуулгыг бус зөвхөн хэлбэр, өнгөц дүрслэлийг л дүрсэлсэн. Улмаар тэрээр хүний нүүрэнд илэрч гарах сэтгэл хөдлөлийн агшин нь бодит дүрслэлдээ биш цаанаа гүн гүнзгий утга агуулга нуугдаж байдгийг илэрхийлэх болсон. Тиймээс илэрхийллийг шууд бодитой илэрхийлэх шаардлагагүй абстракт урлагаар дамжуулан туурвиж эхэлсэн байна.
Нэгэн ярилцлагынхаа үеэр уран бүтээлч, “Абстракт урлаг зөвхөн юмс хэрхэн харагддагийг дүрсэлдэггүй, харин хэрхэн мэдрэгддэгийг харуулдаг. Энэ нь яг л зүрх сэтгэл рүү толь тусгах мэт, хичнээн тусгал нь тархсан ч...” гэжээ.
Энэхүү үзэсгэлэн бол өөр юм. Ойрын хэдэн жилд анх удаа тэрээр хуучны бүтээлүүдээ дэлгэхээр шийджээ. Энэ нь яг л өөрийн гэнэн төрхөөр бичсэн тэмдэглэлийн дэвтрээ нээж буй мэт санагдах аж. Тэдгээр хөрөгт тусгагдсан мэдрэмжүүд хол хөндий мэдрэгдэх аж. Гэвч эдгээр бүтээлүүд түүний уран бүтээлийн замналаас тусдаа биш гэдгийг ухаарч, бүх бүтээлүүдээ дэлгэхээр шийджээ. Эдгээр бүтээл нь түүний эхэн үеийн бүтээлүүд бөгөөд уран бүтээлчийг бүтээлч болгосон суурь ажлууд билээ.
Тиймээс, “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэн нь түүний хамгийн хичээнгүй үзэсгэлэн юм. Хурц илэрхийлэл бүхий хөрөг зургууд, цаг хугацаанд үлдсэн сэтгэл хөдлөлүүд түүний сэтгэл дэх абстракт илэрхийллээр дүрслэгдэж, эрч хүчтэй өнгө, дүрсийн зохицол нь хуучны танил мэдрэмжийг тэс өөр замаар өдөөх ажээ.
Үзэсгэлэнгийн нээлт: 2025.03.17-ны Даваа гарагийн 10:00 цагт
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2025.03.17 -2025.03.19
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд