Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Өнөөдөр” үзэсгэлэн

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан: "ӨНӨӨДӨР" ҮЗЭСГЭЛЭН Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

"Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэнд нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд болох З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын зураасан зураг, уран зураг, монгол зургийн төрлөөр бүтээсэн нийт 40 гаруй бүтээл дэлгэгдэж байна.

Өөр өөрсдийн өвөрмөц онцлог донж төрх бүхий мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнд та бүхэн саатан морилно уу.

Мөн "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээ 2025.03.07-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Монгол Улсын иргэдэд байнгын үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Үргэлжлэх хугацаа: 2025.03.07-2025.03.15

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:00 Бямба, Ням 10:00-16:00