2025.02.21-2025.03.01

Монгол улс , БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн
ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадаад
урлагийн сан хөмрөгөөс Энэтхэг улсыг илтгэх үзмэр, цуглуулгуудыг дэглэн
олон нийтийн хүртээл болгох “Энэтхэгийн соёл, гар урлал” сэдэвт үзэсгэлэнг
Монгол улсад суугаа БНЭУ-ын элчин сайдын яам, Шадар Түшээ Соёлын Элч
Сан ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь 16000 гаруй үзмэр,
цуглуулгын баялаг сан хөмрөгтэй бөгөөд жил бүр ховор нандин дахин
давтагдашгүй үзмэр, цуглуулгаасаа тусгай, сэдэвчилсэн үзэсгэлэнгүүдийг
зохион байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, өөрийн улс
болон гадаад улс орны соёл хоорондын харилцаа, түүх, урлаг, соёлын тухай
ойлголтыг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор ажиллаж
ирсэн.

“Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит
Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт 1969, 2003 онуудад
бүртгэгдэн хадгалагдаж буй Энэтхэг улсын гар урлал, түүх, урлаг, соёл,
шашин, үндэсний бахархал зэргийг илтгэсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр
дүрслэлийг шингээсэн бүтээлүүд болох 200 орчим үзмэр цуглуулгыг дэглэн
үзэгч олны хүртээл болгож байна. Мөн Монгол улсад БНЭУ-аас суугаа элчин
сайдын яамнаас 14 ширхэг бүтээлийг мөн толилуулна.
Тус үзэсгэлэнд дэглэгдэж буй үзмэр цуглуулга нь 1969, 2003 онуудад олны
хүртээл болж байсан БНЭУ-ын гар урлалын үзэсгэлэн, Энэтхэг улс
ЭУЭСЯамнаас зохион байгуулсан "Энэрхүйн зам" гэрэл зургийн
үзэсгэлэнгүүдээс худалдаж авсан гар урлал, гоёл чимэглэл, яс, төмөр, модон
сийлбэрийн урлаг, гэрэл зураг зэрэг өвөрмөц сонирхолтой бүтээлүүдийг олон
нийтэд толилуулж буй юм.

“Энэтхэгийн соёл, гар урлал ” үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн
үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 02 дугаар сарын 21 - ний өдрөөс 2025 оны 03
дүгээр сарын 01- ний өдрийн хооронд үргэлжилнэ.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Үргэлжлэх хугацаа: 2025.02.21 -2025.03.01
Холбогдох цахим хаяг: http://www.zanabazarmuseum.mn/