Хамтын ажиллагаа

2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Г.Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Монгол улсын ШУТИС-БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их Сургуулийн хамтарсан “Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хамтын ажиллагаанд тулгуурлан санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь талуудын эрхэм зорилго, алсын харааны үндсэн үнэт зүйлсийг харилцан эрхэмлэн, соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад оршино.