Involute Curve
Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн
Уран бүтээлч А.Дөлгөөний бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2024.10.19-нд 13:00 цагт нээлтээ хийхэд бэлэн боллоо.
Энэхүү үзэсгэлэн нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд өмнөх үзэсгэлэнгүүд нь голчлон “Батик” /даавуу, торгон дээр зурах урлаг/-ийн өвөрмөц арга техникийг ашиглан өөрийн үзэл санааг илэрхийлдэг байсан бол энэ удаагийн үзэсгэлэнгээрээ тэрээр дүрслэх урлагийн олон төрлийн арга техникүүдийг ашиглан шинэ бүтээлүүдээ урласан байна.
“Дөлгөөн холболт” үзэсгэлэн нь тойрог болон шулууныг нумаар холбох онолыг илэрхийлдэг боловч тус онолын шинж чанарыг өөрийн үзэсгэлэнгийн агуулгатай уялдуулж “Хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл, оюун санааг дөлгөөн бөгөөд хурц бусаар холбон илэрхийлсэн” болохыг та үзэсгэлэнгээс үзэх болно.
Түүнчлэн тэс өөр мөн чанартай материалууд хоорондоо хэрхэн хоршин зохицож нэг өнгө илэрхийлэлд уусаж буйг “Дөлгөөн холболт” үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой юм.
Нээлт: 2024.10.19 -ны 13.00 цагт
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Хугацаа: 2024.10.19-10.29
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:30-16:30, Бямба-Ням: 10:00-16:30
Утас: 11323986, 99149092