Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь "Бяцхан археологич" болон “Монголын нэг өдөр” боловсролын хөтөлбөрийг нийслэлийн "Олула ТомЁ" сургуулийн 1-р ангийн 40 хүүхдэд хэрэгжүүллээ.
“Бяцхан археологич” хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд археологич гэж хэн болох, археологийн олдвор хэрхэн музейн үзмэр болдог тухай суралцаж, боловсролын ажилтны тусламжтайгаар археологич болж ажиллаж дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигт дурсгалыг танин мэдлээ.
“Монголын нэг өдөр” хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд уг хосгүй үнэт бүтээлд дүрслэгдсэн монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маяг, ёс заншил, ахуй орчны талаар мэдлэгтэй боллоо.
Хүүхдүүд боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монголын урлагийн гайхамшигт өв сангаар аялахын зэрэгцээ түүхийн, дүрслэх урлагийн мэдлэг мэдээлэл авлаа.
Olula School by TomYo сургуулийн хамт олонд баярлалаа.
Анги хамт олноороо манай музейд зочилж, боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 11-32-39-86 дугаарт холбогдоорой