ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРҮ, ГЭРГИЙ ИГАВАХАРА ЭЙКО-гийн ХАМТ Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД 2024 оны 10 сарын 10 өдөр ЗОЧЛОВ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн захирал, П.Байгалмаа (PhD) Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарү, гэргий Игавахара Эйко нарыг хүндэтгэлтэйгээр угтан авч, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн үе хүртэлх монголын төрт ёсны түүх, өв соёл, ёс заншил, ахуйг харуулсан дүрслэх урлагийн сонгодог бүтээлүүдийг танилцуулан дэлгэрэнгүй тайлбар хийв. Хүндэт зочин М.Игавахара музейн "Хүндэт дэвтэр"-т талархсан сэтгэлийн үгээ бичиж, гарын үсгээ зурлаа.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Япон улстай 1996 оноос эхлэн хамтын ажиллагааны хүрээнд нийт 16 үзэсгэлэн дээр хамтран ажилласан бөгөөд эдүгээ соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааг өргөжүүлэн амжилттай ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД ЗОЧЛОН ИРСЭН ТА БҮХЭНД ТАЛАРХАЖ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.