МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛ-ийн ойг тохиолдуулан
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Интерьерийн зураач Дамдинсүрэнгийн Батдоржийн
“ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
2024.09.17 – 09.29 дуустал Г.Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд дэлгэгдэж байна.
Уг үзэсгэлэнгийн онцлог нь төлөвлөлтийн санаа, шийдэл, гүйцэтгэл, агшин уран бүтээлчийн оюун санааны гоо зүйн шийдлээр илэрхийлсэн бүтээлүүдээр бүрдсэнээрээ онцлогтой.
Та тус үзэсгэлэнгээс хот чимэглэл, Интерьер, экстерьерийн уран сайхны шийдэл, орон зай, зураачийн нүд болон сэтгэлд буусан тухайн мөчийн агшныг усан будгаар буулгасан 100 гаруй бүтээлүүдийг үзэж сонирхох болно.
Нээлт: 2024.09.17 нд 15.00 цагт