Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2024.07.10-ны өдөр "ЯПОН ЦАЙНЫ ЁСЛОЛ" арга хэмжээ зохион байгуулагдлаа
Цайны ёслолыг Сэн Рикю (1522-1591) хэмээх буддист лам Их газар (Хятад) -аас авчирсан хэмээн үздэг бөгөөд цай чанах үйлийг амьдралын гүн ухааны нэг хэсэг болгосон.
Цайны ёслол (Японоор: 茶の湯 ча-но-ю), “цайны чанах арга”, “цайны урлаг” (茶道 sado:, chado:) нь нунтаг ногоон цай (матча)-г зочдын хамт тойрч сууж байгаад цайлах ёслол үйлддэг уламжлалт зан үйлийн өвөрмөц хэлбэр юм. Түүнд зөвхөн цай уух төдий биш, харин гэрийн эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэт олон зүйл багтдаг тул япончууд цайны ёслолыг бүхэл бүтэн урлаг хэмээн үзэж ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн.
Цайны ёслол нь зөвхөн урлагийн илэрхийлэл төдийгүй, биеэ авч явах соёл, зочлох соёл ялангуяа хадамд гарах бүсгүйчүүдийг гэр бүлийн амьдралд нь бэлдэх томоохон мэдлэг олгодог байна.
Холбогдох утас: 11-323986