Соёлын яам, Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority-аас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Дорноговь аймагтай хамтарсан "Ноён хутагтын өргөө" гэрт зочилсноор үзэгч та “Барлах урлаг”, Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлд дүрслэгдэж буй ёс заншил, монгол гэрийн дүрслэлийг танин мэдэх боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ: 2024.05.04-2024.05.12 өдрүүдэд
Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 10:00-18:00
Бямба, Ням гарагт 10:00-20:00