Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Төв Сайхан Нутгийн Шүтээн Хайрхан”-ууд уран бүтээлийн төслийг “Эх Нутгийн Иргэд” ТББ, “Дүнжингаравын Зураач Уран Бүтээлчид” ТББ-аас санаачлан хамтран хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Төв аймгийн 27 сумын шүтээн хайрхан уулсыг зурж дүрслэх урлагт мөнхжүүлcэн үзэсгэлэн Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд дэлгэгдлээ.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 01-06
Хаана: Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим