Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Хэрэглээний Урлал НҮТББ хамтран "Монголын хөдрөг, гар урлалын анхдугаар их наадам"-ыг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд хөдрөг, зүймэл урлал, эсгий урлал, сүлжмэл урлал зэрэг гар урлалын 50 орчим урлаачдын 300 гаруй урлалын бүтээлүүд 3-н өдрийн турш танд хүрэх болно.
Тус наадамд хүрэлцэн ирснээр та:
- Шилдэг урлаачдын дахин давтагдашгүй гар урлалын бүтээлүүдтэй танилцах
- Гар урлаач мастер багш нарын сургалтад хамрагдах
- "Бүх хүүхэд авьяастай" бүтээлч ээж хүүхдүүдийн шинэ сонирхолтой үзэсгэлэн, уралдаан
- Гар урлал, урлаг дизайн, хувийн санхүү татварын талаар илтгэл, зөвлөгөөнд хамрагдах
- Ахмад урлаачдаас туршлага судлах
- Дахин давтагдашгүй хийц загвар бүхий гар урлалын үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэх боломжтой.
Таныг Mongolian Quilt and Craft Festival үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна.
Хэзээ: 2023 оны 6 дугаар сарын 1-3-ны хооронд
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим