“БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭХ УРЛАГТ 3” үзэсгэлэн

“БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭХ УРЛАГТ 3” үзэсгэлэнг "Үзэсгэлэн төгөлдөр оршихуй" уриан дор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дахин зохион байгуулж, амжилттай нээлтээ хийн үргэлжилж байна.

Тус үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран баримал, арьсан урлал, чимэглэх урлаг зэрэг төрлийн 55 уран бүтээлчдийн 65 гаруй уран бүтээл дэлгэгдлээ.

Онцлох зураачдаас дурдвал, Ч.Алимаа, Н.Отгонбат, Х.Ууганбаяр, Ж.Пүрэвсүрэн, О.Золбоотөгөлдөр, Ц.Баттөр, Г.Жааханхүү, Ш.Тамир, Б.Нямхүү, Х.Ганбат нар оролцож байна.

ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2023.03.06-2023.03.13

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо

ҮЗЭСГЭЛЭН ХАРИУЦСАН КУРАТОР: Purevsukh Baigal (Ph.D), Chinzorig Ryenchin-ochir